Gazette бараг л бүх дуу #2

2010 оны 03-р сарын 18 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]


Gazette-н дуунуудыхаа 2-р хэсгийг орууллаа. Тэгээд татаж аваад сонсоцгоогоорой залуусаа. Энэхүү хэсэгт нь саяхан гарсан Before I decay гэх нэлээн дажгүй дуу орсон байгаа мөн миний хамгийн дуртай Worthless War тэгээд Anti Pop, Cassis гэх мэтийн дуунууд нь багтсан байгаа.

 Дэлгэрэнгүй»

TG-Хасах Нэг[Metabonic Gang]

2010 оны 02-р сарын 12 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Metabonic Gang-ын TG-ын Хасах нэг дуу Видео үзэх+mp3 татах.

 Дэлгэрэнгүй»

Бүх цаг үеийн шилдэг 100 гитарчин(Метал)

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Ерөнхийдөө бол ихэнх нь л хүмүүсийн сайн мэддэг гитарчид байна лээ. Мэдэхгүй байж магадгүй гитарчид гэх юм бол  Vivian Campbell,  K.K Downing гээд тоотой хэдхэн л гитарчд байна. За тэгээд байрны талаар ярилцая л даа 1-р байранд Английн алдарт Black Sabbath Хамтлагын гитарчин Tony Iommi орсон байна. Тэрээр анх 68 онд Black Sabbath хамтлагыг байгуулагдаж байхад л байсан бөгөөд одоог хүртэл дундуур нь ганц ч жил завсардалгүйгээр хамтлагтаа үнэнч хэвээрээ байгаа билээ. Нэг жаахан гомдолтой зүйл гэвэл Slayer-ийн Jeff Hanneman эхний 20-руу орохоор л сайн гитарчин даа уг нь.

 Дэлгэрэнгүй»

Metabonic Gang-Marijuana

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Манай найзуудын хамтлаг гэж өмнө нь хэлж байсан даа. Тэдний хамтлагынхан өөрсдийн 2 дахь дуу болох Marijuana-гаа гаргажээ. Хип Хоп сонспог нэгэнд нь бол таалагдах байха татаж аваад сонсоод үзээрэй.

 Дэлгэрэнгүй»

Motion City Soundtrack – My Dinosaur Life 2010[Duugi]

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Америкийн алдартай Алтернатив хамтлагуудын нэг болох Motion City SoundTrack-ийн цоо шинэхэн цомог болох My Dinosaur Life-ийг AIAX Share-ээс татахаар орууллаа. Ер нь бол нэлээн дажгүй хамтлаг шүү сонирхсон нэг нь татаад авна биз дээ.

 Дэлгэрэнгүй»

Tokio Hotel-Schrei[2005]

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Германы алдарт Tokio Hotel хамтлагын Schrei цомгыг орууллаа. Ер нь манайхан Tokio Hotel-ийн герман хэлэн дээр дуулсан дуунуудад арай дуртай байдаг юм шиг байна лээ. Тэгэхээр нь бодож бодож л Schrei-г оруулчихлаа. Дэлгэрэнгүй»

The Nightlife – Silicone Sentires and Digital Dogs(EP) 2010 [Duugi]

2010 оны 01-р сарын 13 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

The Nightlife гээд шинээр гарч ирж байгаа нэгэн Screamo Хамтлагын энэ оны эхээр гаргасан Silicone Sentires and Digital Dogs нэртэй EP-г орууллаа. Дуунууддын хувьд бол дажгүй л юм байна лээ таалагдана гэж найдая миний зүгээс бол дажгүй л гэж хэлэх байна. Өө нээрэн бас таалагдсан бол сэтгэгдлээ өгөхөө мартваа. Дэлгэрэнгүй»

Metallica- St.Anger[2003]

2010 оны 01-р сарын 12 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Ер нь хараад байхнээ манайхан Metallica-г нэлээн их сонсдог болсон байна лээ бас нэлээн хэдэн хүүхэд Metallica-н цомог гээд байсан болохоор нь Metallica-н 2003 онд гаргаж байсан St.Anger цомгыг орууллаа. Mediafire-д upload хийсэн болохоор янз бүрийн асуудалгүй гэж бодож байна.

 Дэлгэрэнгүй»

Slipknot – Mate. Feed. Kill. Repeat.(1997)[Mediafire]

2010 оны 01-р сарын 11 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Түрүү долоо хоногт явуулсан Slipknot vs Mushroomhead тулаанд Slipknot ялсан учраас Slipknot-ийн  1997 онд гаргаж байсан  Mate. Feed. Kill. Repeat. дууны багцыг(яг дууны багц гээд хэлчихэж бас болохгүй байнаа энийг юу гэдэг билээ дээ хэхэ) хүргэж байна. Энэхүү цомгын дуунуудыг одоогын дуучин Corey Taylor биш анх хамтлагыг байгуулалцаж байсан Anders Colsefini дуулсан байгаа. Хэдийгээр дуунуудыг нь Corey Taylor дуулаагүй ч гэсэн нэлээн дажгүй Anders Colsefini -ийн хувьд ч гэсэн нэлээн гайгүй сайн дуучин. Дэлгэрэнгүй»

Radiohead-In Rainbows(2007)

2010 оны 01-р сарын 11 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Английн алдарт Radiohead хамтлагын 2007 онд гаргаж байсан In Rainbows цомгыг та бүхэндээ Duugi-аас татахаар хүргэж байна.  Энэхүү цомгын ажил нь 2005 онд эхлээд 2007 онд дууссан бөгөөд нийт 10 дуутай 52 MB хэмжээтэй. Цомгын ажил бүхэл бүтэн 2 жил үргэлжилсэн болохоор In Rainbows цомог нь мэргжилтнүүдээс маш өндөр үнэлгээ(удсан болохоороо биш маш сайн болсон болохоороо) авдаг.

 Дэлгэрэнгүй»

Boys Like Girls ft Taylor Swift-Two is Better Than One[DVDRip]

2010 оны 01-р сарын 10 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

 Boys Like Girls хамтлагын Love Drunk цомогт багтсан Two is Better Than One дууны клип саяхан гарсан байна. Энэхүү дууг Boys Like Girls хамтлагынхан 2009 оны шилдэг эмэгтэй дуучин Taylor Swift-тэй хамтран дуулсан. Мэдээжийн хэрэг Boys Like Girls, Taylor Swift нар дуулсан болохоор үнэн тас дуу гэдэг нь бол тодорхой бас бичлэгийн чанар бол маш сайн бөгөөд татах гэж сек хүлээж суух хэрэггүй зүгээр л линк дээр дараад дараа нь save дээр дарахад л болно.

 Дэлгэрэнгүй»

CS Mongolian Server

2010 оны 01-р сарын 10 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Зарим нэг хүмүүст зориулаад өөртөө байгаа сэрвэрүүдийнхээ ip оруулчихлаа. Бас энд байхгүй таны мэддэг өөр сэрвэр байвал доор сэтгэгдлээр бичээд үлдээчихнэ биздээ.

 Дэлгэрэнгүй»

Lil Wayne-On Fire[шууд үзэх] Цоо шинэ

2010 оны 01-р сарын 10 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

Алдарт Рэппэр Lil Wayne-ы цоо шинэхэн клип болох On Fire-ийг шууд үзэхээр орууллаа. Энэ клип хэдхэн хоногын өмнө гарсан бөгөөд гадаадын сайтуудаар(монголын ганц сайт дээр ядаж flv форматтай нь ч байхгүй) шууд үзэх нь гэсэн бараг л байхгүй байна лээ тэгэхээр нь зарим нэгэнд нь гоё байх болов уу гэж бодоод шууд үзэхээр оруулчихлаа.

 Дэлгэрэнгүй»

New Songs[2010.01.10]

2010 оны 01-р сарын 10 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]


Шинэ он гарснаас хойш шинээр гарсан 20 найс дууг та бүхэндээ Mediafire-аас татахаар хүргэж байна. Зах зухаас нь дурдвал Rihanna-н Rude Boy гээд дуу байна. Бас Jay-Z-ийн Mr. Hudson-той хамтран дуулсан  Young Forever гээд нэлээн дажгүй дуу бас багтсан байгаагаас гадна Mi Jackson-ий дурсгалд зориулсан Better on the Other Side дууг дуулсан(The Game, Chris Brown.... нартай хамтран дуулсан) Boyz II Men-ий  I Cant Make You Love Me дуу болон миний хамгийн дуртай indie хамтлаг болох The Bravery-ийн Hateful гээд дуу байна. Дуунуудыг татахдаа татах дууныхаа нэрэн дээр дараад татна уу.

 Дэлгэрэнгүй»

Guns N’ Roses – Appetite For Destruction(1999)

2010 оны 01-р сарын 10 Нийтэлсэн S[n]owFlake[Buya]

 90-ээд оны дунд болон сүүл үеэр дэлхийн амьд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байсан Guns N'Roses хамтлагын 1999 онд гаргасан Appetite For Destruction цомгыг та бүхний татах дуртай  хост болох Mediafire-аас татахаар орууллаа. Багтаамжын хувьд ч гэсэн аймар жаахан ердөө 48MB учир түүртэлгүй татчих байх.

 Дэлгэрэнгүй»